Ойн арга хэмжээнд Замын-Үүд дэх гаалийн байгууллагад 1970-аад оноос өнөөдрийг хүртэл ажиллаж буй 800-аад зочид төлөөлөгчид уригдаж, тэдгээрээс ахмад настан болон ажил үүргээ гүйцэтгэж буй 150 гаруй зочид төлөөлөгч уригдан оролцлоо.
Ойн баярын арга хэмжээний хүрээнд уригдан ирсэн Зочид төлөөлөгчид болон тус газрын хамт олон, Замын-Үүд дэх гаалийн байгууллагын 100 жилийн ойд зориулсан төрийн тусгай байгууллагуудын хүндэтгэлийн парад сонирхох, “Шонхор шувуу” хөшөөнд цэцэг өргөж, дурсгалын зураг татуулах, Авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын бүтээн байгуулалттай танилцах, гэрэл зургийн үзэсгэлэн үзэж, өөрсдийн зургийг авах зэрэг арга хэмжээнүүд болон Замын-Үүд дэх гаалийн байгууллагын 100 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн хүлээн авалтад оролцож, ойн баярт зориулсан Замын-Үүд дэх гаалийн газрын хамт олны бэлтгэсэн концерт, Баримтат кино, сурвалжлагыг үзэж сонирхон 100 жилийн ойгоо дурсамж дүүрэн өнгөрүүлж, түүхийн хуудсыг нэмлээ.