ЁС ЗҮЙН ДЭД ХОРОО БАЙГУУЛАВ

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд нийт албан хаагчдыг хамруулсан 2 шатны санал асуулгыг цахимаар явуулж 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй Ёс зүйн дэд хороог байгуулсан. Ёс зүйн дэд хороо нь анхны хуралдааныг 2024.07.22-ны өдөр хийж, дарга, нарийн бичгийн даргыг сонгон, А/48 дугаар тушаалаар Ёс зүйн дэд хороог байгуулсан.

Ёс зүйн дэд хороо нь Ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулан баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж, “ГУБ-ийн Ёс зүйн дүрэмд санал боловсруулах” үүрэг чиглэлийн дагуу “Гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрэм”-д 11 зүйл, 11 хэсэг, 7 заалтад санал боловсруулж, ГЕГ-ын Ёс зүйн дэд хороонд хүргүүлээд байна.

Share on facebook
Share on twitter