СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Монгол Улсад Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 112 жилийн ойг бүтээлч оюунлаг байдлаар тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд хууль сурталчлах, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Гаалийн зөрчилтэй тэмцэх албанаас гаалийн улсын байцаагч нар болон сум орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр 2023 оны 8, 2024 оны 14 хэрэг зөрчлийн эд мөрийн баримтаар үзмэр дуурайлган хийж, музейн шилэн хорго, тайлбар танилцуулга, мөн зөрчлийн хэргийн 2024 оны 3-р улирлын байдлаарх үзүүлэлтүүдээр 5 минутын видео шторк хэлбэрээр тус тус бэлтгэн танилцуулсан.

Share on facebook
Share on twitter