Европын холбооны санхүүжилттэй Монгол Улсад гадаад худалдааг хөгжүүлэх төсөл (МУГХХ) -ийн дэмжлэгтэйгээр ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилт ба гаалийн бүрдүүлэлтийн цаг хугацааны хэмжилт хийх судалгааны арга зүйн сургалт Гаалийн ерөнхий газарт 2024 оны 11 дүгээр сарын 05-06 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж, тус газрын албан хаагчид хамрагдав. Сургалтад тус газрын 7 албан хаагч танхимаар болон цахимаар хамрагдаж Дэлхийн Гаалийн Байгууллагаас гаргасан гаалийн бүрдүүлэлтэд шаардагдаж байгаа цаг хугацааг тооцох аргачлал “Тime release study”/2018/-ын дагуу барааг гаалийн хяналтад авснаас эхлэн гаалийн баталгаат бүсэд эсхүл чөлөөт эргэлтэд оруулах, эсхүл хилийн чанадад гаргахыг зөвшөөрөх хүртэлх гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд зарцуулж буй хугацааг үйл ажиллагааны үе шат бүрээр хэмжиж тооцох, улмаар үйл ажиллагааны үр ашигтай байдлыг нэмэгдүүлэхэд тулгарч буй саад тотгорыг тодорхойлох чиглэлээр суралцав.
Тус сургалтыг зохион байгуулснаар гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг шуурхай, оновчтой болгох, гаалийн бүрдүүлэлтэд гарч буй хүндрэл бэрхшээл, шат дамжлагыг тодорхойлох, улмаар Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг үр дүн гарах юм.