“Хилийн боомтын албан хаагчдад зориулсан цацраг илрүүлэх систем” сэдэвт сургалтад болов

“Монгол Улсын Цөмийн энергийн тухай хууль”, “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай”, “Гаалийн тухай хууль”, “Цөмийн энергийн комиссын 2022 оны 16 дугаар тогтоол”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Гаалийн ерөнхий газар”-аас гаргасан хүсэлтийн дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн сургагч багш нар болох Mojca Andrijanic, Alexander Okowita нар хилийн боомтод ажиллах албан хаагчдыг чадавхжуулах, “Хилийн боомтын албан хаагчдад зориулсан цацраг илрүүлэх систем” сэдэвт сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 04-08-ний өдрүүдэд Чингис хаан ОУНБ дээр зохион байгуулагдаж, тус газрын Цөмийн болон цацрагийн хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Энхбаатар оролцов.  

– Сургалтаар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Эрчим хүчний яам хооронд байгуулагдсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу “Цөмийн материалын хууль бус хөдөлгөөнийг илрүүлэх, саатуулах” төслийн хүрээнд 2008 оноос эхлэн хилийн боомтуудад суурилуулагдсан цөмийн болон цацрагийн хяналтын төхөөрөмжүүд /16 боомтод 100 гаруй төхөөрөмж суурилуулсан/-ийн ашиглалт, хяналт шалгалт хийх мэдлэг ур чадварыг эзэмшүүлсэн байна. 

Share on facebook
Share on twitter