ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮСҮҮД
АЗШНЦ-1 “БООМТЫН ЦОГЦОЛБОР”
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ЗАМЫН-ҮҮД БООМТЫГ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН ӨРГӨТГӨН ШИНЭЧЛЭХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ТӨСЛИЙГ БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА.
Боомтын зорчигч тээврийн хэсэгт 30 ширхэг, ачаа тээврийн хэсэгт 28 ширхэг барилга байгууламж, иж бүрэн шугам сүлжээ, дэд бүтэц, зам талбай, ногоон байгууламж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий телехяналтын систем, тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд, өндөр хүчин чадал бүхий рентген төхөөрөмжийг ашиглалтад оруулна. Зорчигч тээврийн цогцолборт хүлээлгийн болон үйлчилгээний танхимуудыг цогцоор нь байгуулж, зорчигчдын ая тухыг бүрдүүлнэ.
Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Замын-Үүд боомтын зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачааны тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдэж иргэд, аж ахуйн нэгжүүд түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдэж, гадаад худалдааны эргэлт нэмэгдэнэ.
“Э-ТРАНС ЛОЖИСТИК” ХХК ДАХЬ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС
Э-Транс ложистик ХК-ийн гаалийн хяналтын бүс нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 10-р хэсэгт буюу Эрээн хотоос 10 километр , Замын-үүд хилийн боомтын хаалтаас 100 метр зайтай нийт 5 га талбайд 2007 оноос ачаа шилжүүлэн ачих, ложистикийн төсөл хэрэгжүүлж 2009 онд ашиглалтад оруулан 2010 оны 9 дүгээр сард МУГЕГ-ын даргын 475 дугаар тушаалаар гаалийн хяналтын бүсээр тогтоолгон гаалийн бүрдүүлэлтийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн одоог хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.
ГААЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
- Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн-14
- Голомт Банк
- 24 цагын харуул, хамгаалалт
- Камерын нэгдсэн Geneitc системд холбогдсон
- Ачаа шилжүүлэн ачих тоног төхөөрөмж, ачигч фронт
- Төмөр замын 2 салаа зам /салаа тус бүрт 17 вагон ачилт хийнэ/
- Гаалийн баталгаат агуулах /1500м2 бүхий 2, 1200м2 бүхий 1/
- Шилжүүлэн ачилт хийх тоног төхөөрөмж 25 тонны автокран 1ш, 150тн автопүү 1ш, сэрээт ачигч 2ш
ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Машинаас машин руу ачаа барааг автокранаар шилжүүлэн ачих
- Машинаас машин руу сэрээт ачигчаар ачаа бараа шилжүүлэн ачих
- Өндөрлөсөн тавцан ашиглаж машин тоног төхөөрөмж буулгах
- Өндөрлөсөн тавцан ашиглаж чингэлэг задлаж ачааг шилжүүлэн ачих
- Ачаатай болон хоосон машины жинг баталгаажсан автопүүгээр пүүлэх
- Төмөр замаар ачаа бараа шилжүүлэх, ирсэн ачаа барааг машинд шилжүүлэх
ХОЛБОО БАРИХ:
Утас: 02524543813, 99117636, 95956390
Вэб: http://etr.mn/
Байршил: Тус компани нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 10-р хэсэгт буюу Хятад улсаас манай улстай хиллэж байгаа хамгийн том боомт Эрээн хотоос 10 километр , Замын-үүд хилийн боомтын хаалтаас 100 метрт байрладаг.
үйлчилгээний тариф:
“ДАРДАН ЛОЖИСТИК” ХХК ДАХЬ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС
Дардан ложистик ХХК-ийн гаалийн хяналтын бүс нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 9-р хэсэгт Э-транс ложистик ХК-ийн гаалийн хяналтын бүстэй залгаа нийт 1.6 га талбайд 1000 м2 барилга байгуулажтай, 8 хаалганд зэрэг үзлэг шалгалт явуулах боломжтой, гаалийн түр агуулахтай, хоногт 50 тээврийн хэрэгсэл орох багтаамж бүхий 4000 м2 бетон хучилттай, 6000м2 бүхий хайргажуулсан талбайтай бүхий бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулж ГЕГ-ын даргын 2018 оны А/172 дугаар тушаалаар гаалийн хяналтын бүсээр тогтоолгон гаалийн нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна.
ГААЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
- Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн-11
- Ачаа шилжүүлэн ачих тоног төхөөрөмж, ачигч фронт
- Дулаан агуулах 1000м2
- 24 цагын харуул, хамгаалалт
- Камерын нэгдсэн Geneitc системд холбогдсон
ШИЛЖҮҮЛЭН АЧИХ ҮЙЛЧИЛГЭЭ:
- Машинаас машин руу сэрээт ачигчаар ачаа бараа шилжүүлэн ачих
- Өндөрлөсөн тавцан ашиглаж машин тоног төхөөрөмж буулгах
- Өндөрлөсөн тавцан ашиглаж чингэлэг задлаж ачааг шилжүүлэн ачих
“ЧИН ЗАСАГТ” ХХК ДАХЬ ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС
ГААЛИЙН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:
- Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэн-6
- Ачаа шилжүүлэн ачих тоног төхөөрөмж, ачигч фронт
- 24 цагын харуул, хамгаалалт
- Камерын нэгдсэн Geneitc системд холбогдсон
шилжүүлэН АЧИХ ҮЙЛЧИЛГЭЭ:
ХОЛБОО БАРИХ:
Утас: 99111976
И-мейл хаяг: chinzasagt@gmail.com
Байршил: Дорноговь аймаг, Замын-Үүд сум 3-р баг Жаргалант, Борхойн тал – 4
үйлчилгээний тариф:
“ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨТ БҮС”