ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХАРЪЯА ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР

Замын-Үүд дэх Гаалийн газар нь 1923 оны 6 дугаар сарын 5-нд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутгийн зүүн хэсэгт улсын хилээс дотогш 10 км-т, Эрдэнэ сумын төв Улаан-Уулаас урагш 18 км-т, Сайншандаас 127 км, одоогийн Борхойн тал дахь Замын-Үүдээс улсын хилийн дагуу 140 км, Улаанбаатар хотоос 572 км-т, дэлхийн уртрагийн 112 градус, өргөргийн 44 градуст байрлах Эрдэнэ-Овооны энгэрт Замын-Үүдийн гаалийн хороо нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй.

Одоогийн байршил – Монгол Улсын зүүн урд хязгаарт байрлалтай. Дэлхийн бөмбөрцгийн уртрагийн 112, өргөрөгийн 44 градусын солиболцолд орших Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байршилтай. Замын-Үүд сум нь:

  • Улаанбаатар хотоос 750 км-т
  • Дорноговь аймгаас 230 км-т
  • БНХАУ-аас 4,5 км-т оршдог
  • Монгол орны физик газар зүйн мужлалаар: – Говийн их мужийн Дорноговийн талархаг мужийн цөлөрхөг дэд хэсэгт
  • Геотектоникийн мужлалаар: – Өмнөд говийн геосинкпиналь атриат тогтолцооны хотгорт
  • Ургамал газар зүйн мужлалаар: – Евро-Азийн хээрийн мужийн Умард говийн цөлийн хээрийн тойргийн Борхойн талын районд хамаарагдана.
  • Үнэмлэхүйн өндөр: – 930-1100 метр
  • Жилийн дундаж хур тунадас: – 111 мм
  • Сумын нийт талбай: – 49,5 мянган га
  • БНХАУ-тай хиллэсэн хилийн урт: – 45,3 км

– Байгууллагдсан ба өөрчлөгдөн зохион байгуулагдсан он

  • 1923 оны 6 сард анх 2-р зэргийн хороо байгуулагдсан.
  • 193 онд гаалийн үүргийг Хилийн байцаан өнгөрүүлэх байгууллагад шилжүүлсэн.
  • 06.01-нд Гаалийн салбарыг дахин байгуулсан.
  • 1958 онд гаалийн хороо болгон өргөтгөсөн.
  • 1990 онд гаалийн газар болгон өргөтгөсөн.

                                                  

– Байгууллагдсан ба татан буугдсан салбарууд

  • 1993 онд Сайншанд дахь гаалийн салбар,
  • 1994 онд Чойр дахь гаалийн салбар,
  • 1995 онд Бор-Өндөр дэх гаалийн салбар,
  • 1995 онд Сайншанд, Чойр, Бор-Өндөр дэх гаалийн салбарууд тус газрын харьяанаас гарсан.
  • 03 сараас Замын-Үүд сумын ТЗ-ын өртөөг МУ-ын ЗГ-ын тогтоолоор зорчигч, ачаа тээврийн харилцааны хилийн олон улсын байнгын ажиллагаатай боомтоор тогтоон зарласан.

– Үйл ажиллагааны онцлог

  • Авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор болон Чингэлэг шалгах рентген тоног төхөөрөмж, Э-Транс ложистикс, Дардан ложистикс гаалийн хяналтын бүсүүд нь амралтын өдөр, үдийн цайны цаг харгалзахгүйгээр долоо хоногийн 7 өдөр өглөө боомтын нээх хаах цагт буюу 08.00 цагаас оройны 18.00 цагийн хооронд,
  • Өргөн төмөр замын ГХБ нь 7 олон улсын суудлын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу, ӨТЗ-ын ГХБ-ийн жижүүрүүд болон Нарийн царигийн шилжүүлэн ачих анги, Нурмаг ачааны МЧ-3, гаалийн хяналтын бүс, Өртөө-2, Зүтгүүр, Вагон рентгений хяналтын хэсгүүд нь 12, 24 цагаар ажилладаг.
  • Нэг удаагийн бүрдүүлэлтээр улсын хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгсэл нь тус гаалийн газрын хяналтын 1-3 бүсээр дамждаг тул энэ бүхэнд гаалийн хяналтыг оновчтой, тасралтгүй хэлбэрээр зохион байгуулан явуулдагаараа онцлогтой.