БООМТЫН СЭРГЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын эдийн засгийн чуулган 2022 үндсэн хэлэлцүүлгээс өмнө урьдчилсан байдлаар 6 салбар хэлэлцүүлгийг зохион байгуулж буй билээ. Өнөөдөр “ Боомты сэргэлт” сэдвээр урьдчилсан хэлэлцүүлэг Гаалийн ерөнхий газарт зохион байгуулагдаж байна. Хэлэлцүүлгийг нээж Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн онцлох ач холбогдол бүхий боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байна. Энэ ч үүднээс Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийг хэрэгжүүлэх зорилго зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон талаас нь ярилцаж ойлголтоо нэгтгэн, тодорхой гарц, шийдэлд хүрч боомтын түгжээг тайлахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцоллоо. Боомтын сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг Шинэ сэргэлтийн бодлого-боомтын шинэчлэл, Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлого, Боомтуудын дэд бүтэц, нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого сэдвүүдээр боллоо.

Share on facebook
Share on twitter