“ГУБ-ийн ёс зүй, үйлчилгээний стандартыг дээшлүүлэх, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх” сэдэвт 14 хоногийн аяныг зохион байгууллаа.
Аяны хүрээнд ёс зүй сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хариуцлага тооцох зорилгоор 8 чиглэлээр ажил арга хэмжээг хэрэгжүүлж, үр дүнг тооцох арга хэмжээг хэрэгжүүлэв.
– Улсын Их хурлаас эцэслэн батлахад бэлэн болсон “Төрийн албан хаагчдын ёс зүйн тухай хууль”-ийн төслийг бие даан судлах хугацаатай үүргийг албан хаагчдад өгч тестээр шалгалт авсан. Шалгалтыг 96 төрийн тусгай албан хаагч өгснөөс 74% нь хангалттай үнэлэгдэж, 26 % нь дахин судлах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан тул эдгээр албан хаагчдад хуулийг дахин судлах үүрэг чиглэл өгөөд байна.
– Удирдлагын академиас зохион байгуулж буй Төрийн албан хаагчдын ёс зүйн түвшнийг дээшлүүлэхэд зориулан бэлтгэсэн богино хугацааны “Үнэмлэх”-тэй цахим сургалтад алба хаагчдыг хамруулах зохион байгуулснаар 80 албан хаагч 2 цагийн хугацаанд 3 сэдэв судалж, сорил өгч шалгуулан, ёс зүйн мэдлэгээ дээшлүүлж, цахим “Үнэмлэх”-ээ хүлээн аваад байна. Сургалтад хамрагдах ажил үргэлжилж байна.
– Удирдлага, чиглэл хариуцсан албан хаагчдаас Гаалийн хяналтын бүсүүд, ажлын байруудад хуваарьт эргүүл, дотоод хяналт шалгалт, гэнэтийн үзлэгийг зохион байгуулж, үйлчилгээний стандарт мөрдөлт, дүрэмт хувцас өмсөж буй байдал, зан харилцааны байдалд хяналт тавьж, зөрчил дутагдал гаргасан албан хаагчдад хариуцлага тооцох ажил хийгдсэн.
– Засгийн газрын 11-11, ГЕГ-ын 18001281, Замын-Үүд дэх Гаалийн газрын 96361281 утсаар ёс зүй, харилцаа хандлагатай холбоотой ирсэн 3 гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэхэд 2 гомдол нотлогдоогүй, 1 гомдлын мөрөөр тухайн албан хаагчид хариуцлага тооцохоор сонсох ажиллагаа хийгээд байна.