“ХИЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДАД ЗОРИУЛСАН ХӨТӨЛБӨРТ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Сангийн яам, Гаалийн ерөнхий газраас “Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын хилийн хяналтын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх нь уг төслийн хүрээнд зохион байгуулагчдаас “Хилийн хяналтын байгууллагуудын албан хаагчдад зориулсан хөтөлбөрт сургалт”-ыг Замын-Үүд дэх гаалийн газарт 2023 оны 06 дугаар сарын 19, 21-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад Замын-Үүд суманд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд /Замын-Үүд сумын сум дундын Прокурорын газар, Замын-Үүд сумын сум дундын Шүүх, ХЦ-ийн 0108-р анги, ГИХБ, Замын-Үүд сумын сум дундын Цагдаагийн газар, Замын-Үүд дэх Тагнуулын газар, Замын-Үүд дэх хилийн Тагнуул, Замын-Үүд өртөө, Замын-Үүд ШАА, Замын-Үүд сумын нэгдсэн төв эмнэлэг, Замын-Үүд сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Авто тээврийн үндэсний төв, Замын-Үүд дэх Гаалийн газар/-ын нийт 12 байгууллагын 60 албан хаагч 3 өдөр танхимаар оролцож, хил хяналтын байгууллагын хамтын ажиллагаа, уялдаа холбоо, эрсдэлийн удирдлагад суурилсан хяналт шалгалтын чиглэлээр мэдлэгээ нэмэгдүүлж, санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

Share on facebook
Share on twitter