ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.

✅Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журмын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

✅Тавигдах болзол, шаардлага:

төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;

зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;

зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

✅Бүрдүүлэх материал:

Хүсэлт;

Төрийн албан хаагчийн анкет (шинэчлэгдсэн);

Иргэний үнэмлэхийн хуулбар;

Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;

Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;

Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;

Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;

Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;

Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;

Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тухай тодорхойлолт (e-mongolia–аас татан авах);

Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт (2023 оны байдлаар сахилга, ёс зүйн зөрчил гаргаж арга хэмжээ авагдсан эсэх талаарх байгууллагын хүний нөөцийн нэгжийн даргын тодорхойлолт);

Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхойлолт;

Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар.

✅Материал хүлээн авах:

Хугацаа: Бүртгэлийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.

Хүлээж авах цахим хаяг: TAZ01@gmail.com

Холбоо барих утас: 11352776,

Дэлгэрэнгүй мэдээллийн дараах холбоосоор орж авна уу!!!

https://www.customs.gov.mn/%d1%81%d1%83%d0%bb-%d0%be%d1…/

Зарлагдсан ажлын байрны жагсаалтыг дараах холбоосоор харна уу!!!

https://www.customs.gov.mn/…/%D0%96%D0%B0%D0%B3%D1%81…

Share on facebook
Share on twitter