ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗАР БОЛОН ЭРЭЭН ГААЛИЙН ГАЗРЫН 2023 ОНЫ 2 ДУГААР УЛИРЛЫН АЖЛЫН УУЛЗАЛТ БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ЭРЭЭН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Замын-Үүд дэх гаалийн газар болон Эрээн гаалийн газрын 2023 оны 2 дугаар улирлын ажлын уулзалт 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод зохион байгуулагдлаа.

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын гаалийн байгууллага хооронд “Хилийн эрүүл ахуй, хорио цээрийн асуудлаар байгуулсан гэрээ хэлэлцээр”-ийн хүрээнд “Замын-Үүд, Эрээний гаалийн байгууллага хамтран ажиллах тухай протокол” үйлдэж, ТIR карнейн нөхөн бичилтийг сайжруулах, ТИР карней хариуцдаг ААН-ийн төлөөлөгчдөд сургалт явуулах, Зөрчлийн мэдээлэл, солилцох, Стандарт бус чиргүүлийн буцаах, “Залуу гаальчдын туршлага солилцох”, “Хамтарсан нөхөрсөг спортын тэмцээн зохион байгуулах” асуудлуудыг талууд хэлэлцэн харилцан санал солилцож шийдвэрлэсэн байна

Share on facebook
Share on twitter