МОНГОЛ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГАД ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧӨӨР ГААЛИЙН ХАРИЛЦААНД ОРОЛЦОХОД АНХААРАХ АСУУДАЛ СУРГАЛТ, УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Замын-Үүд дэх гаалийн газрын дарга, албадын дарга, ахлах байцаагч нар, 26 аж ахуйн нэгжийн гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын төлөөлөл  оролцсон уулзалтыг 2023 оны Арван нэгдүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.

  1. “Итгэмжлэл, эрх зүйн ойлголт, авилгын эсрэг хуулийн тухай
  2. “Цахимаар өөрөө мэдүүлэх”
  3. Санал, хүсэлт хэлэлцэх зохион байгуулж гаалийн байгууллагад итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гаалийн харилцаанд оролцоход анхаарах асуудал, авлигын эсрэг хуулийн холбогдох заалт, өргөдөл гомдол гаргах, түүнийг шийдвэрлэх, мөн иргэд авлигын эсрэг юу хийж чадах вэ, ямар оролцоотой байх, итгэмжлэгдсэн төлөөлөгч цахимаар мэдүүлэх зэрэг мэдээллийг хүргэж, тэдний хүндрэл бэрхшээл санал зэргийг сонсож, боломжтой асуудал дээр нь хууль эрх зүйн зөвлөмж өгч зарим хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт уламжлан шийдвэрлүүлэхээр боллоо.
Share on facebook
Share on twitter