ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН “ҮНЭЛГЭЭНИЙ БАГ” НИЙТ АЛБАН ХААГЧДЫНХАА 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТИЙГ ҮНЭЛЖ ДҮГНЭЛЭЭ.

Замын-Үүд дэх гаалийн газар нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлэх журам”-ын дагуу “Үнэлгээний баг”-ийг шинэчлэн байгуулж, Үнэлгээний баг ЗГХЭГ-ын 98 дугаар тогтоолоор батлагдсан “Аргачлал”-ын дагуу 2023.12.19-ний өдөр” хуралдаж, албан хаагчид”-ын 2023 оны ажлыг хэлэлцэв.


Үнэлгээний баг албадын дарга нарын дүгнэж ирүүлсэн нийт 177 албан хаагчийн үнэлгээнээс “Маш сайн” үнэлгээтэй 159 албан хаагчийн 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний тайлан, үнэлгээтэй танилцаж, хэлэлцэж журам, аргачлалын дагуу хянаж, албан хаагчийн Маш сайн үнэлгээг 1-5 оноогоор бууруулж дүгнэн, Машсайн үнэлгээтэй 100 албан хаагчийг шагнаж урамшуулах талаар үнэлгээний багийн саналыг ГЕГ-т хүргүүлэхээр шийдвэрлэв.

Share on facebook
Share on twitter