ПАУЭРЛИФТИНГИЙН ТЭМЦЭЭНД ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН БАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

Дорноговь аймгийн Цагдаагийн газраас 2024.02.23-ны өдөр Сайншанд суманд зохион байгуулсан Төрийн цэргийн болон Хууль сахиулах чиг үүрэгтэй байгууллагуудын алба хаагчдын Пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээнд Замын-Үүд дэх гаалийн газрын тамирчид багийн дүнгээр тэргүүллээ. Тэмцээнд амжилттай оролцсон Хорио цээрийн албаны гаалийн улсын байцаагч Б.Энхбаатар, Х.Нямбаяр, Б.Баярцогт нарыг удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүслээ.

Share on facebook
Share on twitter