“ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ”

Замын-Үүд дэх гаалийн газар нь Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хуулиар хүлээсэн чиг үүрэг бүхий байгууллага болох ХНХЯ, ХЗДХЯ, ЦЕГ, ГХУСАЗЗ-тэй хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2024.03.01-04.01 хооронд үндэсний хэмжээний “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд 4 дэх жилдээ нэгдээд байна.

Аяны хүрээнд тус газраас зохион байгуулагч байгууллагуудаас мэдээлэн бэлтгэж буй мэдээлэл, контентуудыг албан хаагчдад хүргэх замаар хууль эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах шаардлагын үүднээс холбогдох чиглэлээр судалгаа хийх, ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч ГЕГ-т хүргүүлэх, хамт олон болон гаалийн харилцаанд оролцогчдод хүндэтгэлтэй хандахад чиглэсэн мэдээлэл, зөвлөмж чиглэлээр хангах зэрэг олон талт арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Share on facebook
Share on twitter