ТООН ГАРЫН ҮСГИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭВТРҮҮЛЖ АШИГЛАЖ ЭХЭЛЛЭЭ

Гаалийн байгууллагаас тоон гарын үсгийг нэвтрүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор тус газраас албан хаагчдад тоон гарын үсгийг хэрэглэх, ашиглахад сургах заавар зөвлөмж, ажлын байрны сургалтыг Гаалийн хяналтын бүсүүдэд зохион байгуулснаар гаалийн улсын байцаагч нар 2 сарын 28-ны өдрөөс эхлэн CAIS системд тоон гарын үсгээр нэвтэрч ажиллаж эхлээд байна. 

Тоон гарын үсгийг нэвтрүүлснээр гаалийн бүрдүүлэлтийг хөнгөн шуурхай болгох, гадаад худалдааг хөнгөвчлөх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

Share on facebook
Share on twitter