ЗАМЫН-ҮҮД ДЭХ ГААЛИЙН ГАЗРЫН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР “СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ, ХЭМЖИЛ ЗҮЙН ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ СЕРТИФИКАТТАЙ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА

Гаалийн тухай хууль 2691 дүгээр зүйлийн 2691.1.11 дэх хэсэг, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус нэмэлт орж улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийггаалийн байгууллага хэрэгжүүлэх болсонтой холбоотой гаалийн хяналт шалгалт хийх ГУАБ, ГУБ нарыг Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр сертификаттай сургалтад хамруулах шаардлага үүссэн. Гаалийн ерөнхий газрын Гаалийн хяналт шалгалтын газраас Стандарт, хэмжил зүйн газарт хүсэлт тавьсаны үндсэн дээр “Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн эрх зүйн зохицуулалт” сэдэвт сертификаттай сургалтыг 2022.06.08,15-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус сургалтад Замын-Үүд дэх гаалийн газрын нийт 147 албан хаагч хамрагдав. Сургалтад хамрагдсанаар гаалийн улсын байцаагч нар хуулийн дагуу хяналт, шалгалт явуулах боломжоор хангагдаж байна.

Share on facebook
Share on twitter